АН:Сонгуулийн үеэр иргэд 10 сая төгрөгөөр торгуулах эрсдэл үүслээ

0

АН-ын шинээр томилогдсон  Нарийн бичгийн дарга нар “Олон дагагчтай хүмүүс сонгуулиар нэр дэвшигч нам эвслийг дэмжихийг уриалах бол Харилцаа холбооны зохицуулах хороонд заавал бүртгүүлэх” асуудлыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн хуралд АН-ын нарийн бичгийн дарга  Н.Гансүх,  С.Цэнгүүн,  С.Батзаяа, Э.Энхпүрэв нар хүрэлцэн ирлээ.

АН-ын нарийн бичгийн дарга  Н.Гансүх: -Харилцаа холбооны зохицуулах хорооноос сонгуулийн үеэр facebook хэрэглэгчийн дагаж мөрдөх хэм хэмжээ гээд 22 нүүр удирдамжийг баталсан байна.  Энэ удирдамждаа агуулгын хязгаарыг тодорхой зааж өгөөгүй.  Дараа нь СЕХ-ноос цахим орчинд сурталчилгаа явуулах журам батлахдаа дээр журмыг зөрчсөн бол Зөрчлийн хуулиар шийтгэнэ гэж заажээ.  Тэгэхээр цахим орчинд зар сурталчилгаа явуулж байгаа хүн үзэл бодлоо хэрхэн илэрхийлэх нь тодорхой бус байгаа юм.  Мөн ямар нэгэн байдлаар шууд хариуцлага хүлээх байдал руу шилжих эрсдэлтэй байна.  Тиймээс энэ асуудлыг холбогдох байгууллагууд нь маш тодорхой болгох хэрэгтэй. 

АН-ын нарийн бичгийн дарга  Б.Батзаяа: -Сонгуулийн үеэр үзэл бодлоо илэрхийлсэн иргэн 10 сая төгрөгөөр торгуулах эрсдэлтэй болж байна.  Сонгуулийн тухай хууль дээр нэр дэвшигч нь өөрийн итгэмжлэл олгосон нэг менежер, тодорхой нэгжүүдэд шадар туслахтай байна гэж заасан. Мөн 400 сонгогч тутамд нэг ухуулагчтай байна гэж заасан.  Гэтэл СЕХ энэ хуулиа давсан журам гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.  Мөн олон дагагчтай гэсэн үгээ илүү  тодорхой болгохгүй бол сонгуулийн үеэр ойлгомжгүй нөхцөл байдал үүсэх нь ээ.  Иргэн хүн санаатай болон санамсаргүй байдлаар хуулийн хариуцлага хүлээж болохоор байна.  Уг нь аливаа хуулийн төсөл иргэний эрхийг хамгаалсан байх гол концевцтой байх ёстой.  Гэтэл энэ хууль, дүрэм журмууд хэт ойлгомжгүй байна гэдгийг хэлмээр байна гэлээ.

СЕХ-ноос гаргасан шийдвэр

СЕХ-ноос олон дагагчтай инфлүэнсер хувь хүний сошиал хаяг дээр орж байгаа пост, контент дээр хяналт тавигдахгүй. Гэхдээ бусдыг уриалахыг хориглохоор болсон. Учир нь “Энэ хүнд саналаа өгөөрэй” гэдгийг нэр дэвшигч өөрөө, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан гэсэн таван төрлийн хүн л уриалах эрхтэй байдаг. Эдгээрээс бусад нь хориотой байдаг гэжээ.  Хэрэв уриалах бол тухайн хүний цахим хуудсыг Харилцаа Холбооны Зохицуулах Хороо(ХХЗХ)-нд заавал бүртгүүлэхээр журам баталсан. Бүртгүүлээгүй цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явахгүй гэдгийг  СЕХ-ноос тодотгоод байгаа юм.

Хэвлэлийн хурлын үеэр дурьдагдсан хуулийн заалтууд

Сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлд:

37.1.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүнд нам, эвслийн

дарга, эсхүл түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан болон нэр дэвшигч,

түүний менежер, шадар туслагч, ухуулагч хамаарна.

37.3.Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежер, аймаг, сум, нийслэл,

дүүрэг, хороо, аймгийн төвийн баг тус бүрд нэг шадар туслагч, нийслэл болон аймгийн

төвд 400 сонгогч тутамд нэг ухуулагч, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг

ухуулагчтай байж болно гэж заасан.

Мөн хуулийн 39 дүгээр зүйлд:

39.2. Сонгуулийн сурталчилгаа хий арга хэлбэрийг заасан ба цахим орчин ашиглах

хийж болно гэж заасан.

Ингэхдээ цахим орчинд оруулах контент ямар агуулгатай байх шаардлага

тусгагдаагүй.

Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд:

17. Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдээс бусад этгээд сонгуулийн

сурталчилгаа хийсэн бол хүнийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг (буюу 10 сая

төгрөг)–өөр, хуулийн этгээдийг 100,000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг (100 сая

төгрөг)–өөр торгоно гэж заасан байдаг.

Хэдийгээр зөвхөн ухуулагч нэр дэвшигчийг сурталчилна гэж байгаа боловч иргэд

өөрсдийн байр сууриа, өөрийн цахим хуудас нь дээр илэрхийлснийхээ төлөө 10 сая

төгрөгөөр торгуулах эрсдэл үүсээд байна гэдгийг АН-ынхан хэлж байна.

Эх сурвалж:www.polit.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *