ТОДРУУЛГА: Салхины зүгээс шалтгаалж Төв цэвэрлэх байгууламжийн үнэр үнэртэж байна

0

Улаанбаатарт өнөө өглөөнөөс эхлэн үл мэдэгдэх өмхий үнэр гарч байгаа талаар иргэд олон нийтийн сүлжээнд бичсээр байна. Энэ талаар Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас тодрууллаа. НАОБТГ-ын мэргэжилтэн н.Угтахбаяр хэлэхдээ,

“Урьдчилсан дүгнэлтээр хотод тархсан өмхий үнэр нь Төв цэвэрлэх байгууламжаас гарч байна. Иргэд хүхэр үнэртэж байна гэж таамаглаж байгаа. Суурин харуулуудаас харахад, зөвхөн нэгдүгээр хорооллын бүсэд хүхрийн хэмжээ их гарсан. Хэрвээ шахмал түлшнээс өмхий үнэр гарсан бол хүхрийн хэмжээ бүх зүгт өндөр гарна.

Өнөөдөр /2024.01.17/ 04:00 цагийн үеэс эхэлж, өмхий үнэр тархсан. Суурин харуулуудын дүнгээр өглөө салхи баруун урдаас зүүн хойш чиглэж, байхад ихээр үнэртэж байсан. Харин салхины чиглэл өөрчлөгдөхөд үнэр арилж байгаа нь цэвэрлэх байгууламжтай холбоотой” гэсэн юм.

Харин УСУГ-аас тодруулахад, “Таамгаар хандах нь буруу. Ямар нэг байдлаар бохир усны шугам, хоолой задарсан зүйл алга. Цэвэрлэх байгууламж хэвийн ажиллаж байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *