UBCab таксигаар үйлчлүүлээд 160 мянган төгрөгийн төлбөр төлжээ
Дэлхийн олон улс орны хэрэглэгчид үйлчлүүлж заншсан Uber-ийн Монгол дахь хувилбар UBCab такси үйлчилгээ зах зээл дээрх анхдагч, монополь байдалдаа дулдуйдан үнийг хиймлээр өсгөж, хэрэглэгчдийг хохироож байгаа тухай гомдол үе үе гарсаар байна.
Тухайлбал, BRB агентлагийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ж.Энхжаргалан тус такси үйлчилгээгээр үйлчлүүлснийхээ төлөө 160 мянган төгрөгийн төлбөр төлсөн талаараа өчигдөр пост оруулжээ. Тэрээр Зайсан хорооллоос Чингис хаан нисэх онгоцны буудалд чиглэлд үйлчлүүлжээ.
Тэрбээр энэ талаар,
-Зайсан-Чингис хаан онгоцны буудал орох 45км-т 160,000 төгрөг гарч байгаа бол Өмнөд Солонгосын Инчеон онгоцны буудлаас Сөүл хот ороход 49км буюу 178,000 төгрөг (65000 вон) гардаг. Манай таксины үнэ Солонгостой бараг л адил болоод ирж. Гайхалтай! хэмээн бичжээ.
Мөн, дотор ороод, Зайсангаас Чингис хаан нисэх онгоцны буудал чиглэлд 160 мянга, харин Чингис хаан нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хотын төв ороход 75-80 мянга байгаа нь бүр гайхшруулжээ.