Зайсангийн зарим хотхонд ундны ус тасарчээ

0

Нийслэлийн хэмжээнд 8000 орчим гүний худаг байдгаас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны тооллогоор 1283 орчим гүний худаг бүртгэгдсэн байдаг. Зайсан хорооллын дийлэнх хэсэг нь цэвэр усны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй байдгаас гүний худаг гаргахаас өөр аргагүй байдаг аж. 

Зайсан хороолол гүний худгаар тэжээгддэг нь KFC сүлжээний Зайсан салбарт цусан суулга гарснаас олон нийт мэддэг болсон. Худгийн ус хэмжээтэй хэмээн манай ард түмэн ярилцдаг шиг монгол түмний Цагаан сарын баяр болж буй энэ өдрүүдэд Зайсан хорооллын зарим хотхон зөөврийн усаар баярын өдрүүдийг өнгөрүүлжээ. 

Тухайлбал, Зайсан дахь “Сүлд” хотхоны гүний худгийн ус татарснаас цагаан сарын үеэр зөөврийн ус зөөж шинэлжээ. Өмнө нь Зайсангийн “Энхжин” хотхоны гүний худаг засварт орсноос дөрөв хоног зөөврийн усаар амьдарч байсан билээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *