Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний XIX уулзалт боллоо

0

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн (ЭҮНХ)-ий Дээд түвшний XIX уулзалт Бүгд Найрамдах Уганда Улсын Кампала хотноо нэгдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд боллоо. Дэлхийн 28 орны төр, засгийн тэргүүн, 52 өндөр түвшний төлөөлөгчид хуран цугласан Дээд түвшний уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин оролцжээ.

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн нь олон улсын тулгамдсан асуудлаар баримталж буй байр суурь, ашиг сонирхлоо хамтран хамгаалахад чиглэсэн хөгжиж байгаа орнуудын хамтын ажиллагаа юм. ЭҮНХ нь 1961 онд 25 гишүүнтэй байгуулагдсан бол эдүгээ дэлхийн 120 улсыг эгнээндээ гишүүнээр нэгтгэж, ЭҮНХ-ий гишүүн орнууд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн гуравны хоёрыг, дэлхийн нийт хүн амын 55 хувийг бүрдүүлдэг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *