Нийслэлд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор НИТХ-ы ээлжит хуралдааныг түр хойшлууллаа
Өчигдөр шөнө Баянзурх дүүргийн 26 дугаар хороо,
Дүнжингарав худалдааны төвийн өмнөх автозамын уулзвар дээр болсон осол, түүнээс үүдэлтэйгээр бий болсон дэлбэрэлт, гал түймэрт эрдэнэт хүмүүсийн амь нас эрсдэн, олон иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай хэрэг гарлаа.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ослын хор уршгийг арилгах, тусламж үзүүлэх, сэргээн босгох хойшлуулашгүй арга хэмжээ авах ажлыг Нийслэлийн онцгой комисс, нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллагууд зохион байгуулж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Иймд 2024.01.25-ны
өдөр хуралдахаар байсан Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХІ
хуралдааныг тур хойшлуулах захирамжийг Нийслэлийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан
гаргасан байна.