Дүнжингаравын уулзвар дээр осол гаргасан жолооч нарыг суллахдаа”НУУЦЫН БАТАЛГАА”-нд гарын үсэг зуруулжээ

0

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг,
Дүнжингарав захын баруун урд уулзварт энэ сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01.04 цагийн орчимд Дашваанжил ХХК-ийн эзэмшлийн, байгалийн хий ачиж явсан том оврын цистерн “Ниссан патрол” суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол болсон билээ.
Уг осолтой холбоотойгоор цистернээс байгалийн хий алдагдаж, улмаар хүчтэй дэлбэрэлт болж, дөрвөн хүн нас барж, 10 гаруй хүн түлэгдэж гэмтсэн. Мөн ойролцоо зогсож байсан 30 гаруй автомашин болон орон сууцны барилга шатсан түймрийн гамшиг дэгдсэн байдаг. Тиймээс хуулийн байгууллага осолд холбогдсон жолооч Ч.Рэнчиндорж, Э. Мөнхнаран нарыг 48 цаг сатуулж, ослын нөхцөл шалтгааныг тогтоох ажиллагааг явуулж буй.
Тэгвэл түр саатуулагдаад байсан Ч.Рэнчиндорж, Э.Мөнхнаран нарыг суллахдаа, осолтой холбоотой мэдээлэл задруулахгүй байх нууцын баталгаанд гарын үсэг зуруулсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Дашваанжил ХХК-ийн
жолооч Ч.Рэнчиндорж суллагдсанаасаа хойш компанитайгаа холбогдоогүй, утас нь холбогдохгүй байгаа аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *