С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэж мэдүүлж байсан Ц.Амгаланбаатар хүний эрүүл мэндийг хохироожээ

0

УИХ-ын гишүүн, Дэд бүцтийн сайд агсан С.Зоригийн амийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хамт хөнөөсөн хэмээн мэдүүлж, олны анхааралд өртөж байсан Ц.Амгаланбаатар ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хаалттай хорих ангид хүмүүжиж байгаа аж.

Тэрбээр тус ангид хамт хүмүүжиж буй нэгэн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт холбогдоод буй гэнэ. Энэ талаар эх сурвалжууд бидэнд мэдээлэхдээ нэрийг нь андуурч, ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг хөнөөсөн хэрэгт шийтгүүлэн 11 жилийн ял эдэлж буй Б.Махбал хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгтээ дэглэм өөрчлүүлэх хэмжээнд хүрч болзошгүй байгаа гэж мэдээлсэн юм.

Энэ ташаа гэдгийг ШШГЕГ-ын харьяа хорих ангиудаас баталлаа. Тодруулбал, Б.Махбал өдгөө Говьсүмбэр аймаг 425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж буй бөгөөд ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил дутагдал гаргаагүй аж. Тиймээс эх сурвалжийн алдаатай мэдээллээс болж нэрийг нь андуурсанд Б.Махбалаас хүлцэл өчье.

Ц.Амгаланбаатарын тухайд “Тагнуулын мөрдөгч нарын дарамт шахалт, эрүү шүүлтийн улмаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилс хэрэгт гүтгэж, С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэж худал мэдүүлэг өгсөн. Би ч өөрөө энэ хэрэгт холбогдолгүй” гэж ярьсан байдаг. Гэхдээ тэрбээр өмнө үйлдсэн, хүний амь бүрэлгэсэн болон эрүүл мэндэд хүнд хор уршиг учруулсан гэсэн хоёр ч хэргийнхээ ял шийтгэлийг эдэлж, ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хаалттай хорих ангид хүмүүжиж буй юм. Харин түүний бусдыг гүтгэсэн үйлдлийг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж хэрэгсэхгүй болгосон аж. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *