Т.Аюурсайханд гурав, Б.Ганхуягт таван жил есөн сарын хорих ял оноож, 1-9 тэрбум төгрөгийг хураахаар боллоо

0

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм бурууг тогтоох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын 16 дэх өдөр. 

Шүүх хурал нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэгдүгээр сарын 14-нд эхэлсэн юм. Тодруулбал, нотлох баримт шинжлэх судлах процесс дууссан. Шүүгдэгч нар өнгөрсөн баасан гарагт байр сууриа илэрхийлж үгээ хэлсэн. Өнөөдөр гэм буруугийн дүгнэлтийг танилцуулах товтой байсан.


Тэгвэл дөнгөж сая “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрээ танилцуулж, ял оногдууллаа.

Тодруулбал УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу гурван жилийн хорих ял, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт таван жил есөн сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн Т.Аюурсайханаас 1.8 тэрбум, Б.Ганхуягаас 9.9 тэрбум төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэхээр боллоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *