Таван ханатай гэр шатаж, нэг иргэн амиа алджээ

0

Өнгөрсөн хоногт нийслэлд гал түймрийн найман дуудлага
бүртгэгдэж, нэг иргэн амиа алджээ.
Онцгой байдлын албанаас мэдээлснээр Чингэлтэй дүүрэг,
гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага 21:50 цагт иржээ.Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагдыг очиход таван ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж, уг гал түймэрт 44 настай эрэгтэй өртөж, нас барсан байсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
“Гэр хороолол, зуслангийн бүсэд гэр, байшин шатсан дуудлага мэдээлэл буурахгүй байна.
Иймд иргэд гэр, сууцныхаа цахилгааны ашиглалт, пийшин, зуух, яндан, угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангаж аюулгүй байдлаа хангах”-ыг онцгойлон анхаарууллаа.
Гэрээс гарахдаа цахилгаан хэрэгсэл, пийшин зуухны аюулгуй байдлыг тогтмол шалгаж байхыг зөвлөв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *