Дэлбэрэлтэд өртсөн дахин нэг иргэн нас баржээ

0
20240129_235849

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон газын дэлбэрэлтэд өртөж биеийнх нь 90-95 хувь түлэгдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байсан иргэн өнөө өглөө 10.30 цагт нас барсан гэж тус эмнэлгээс мэдээллээ.

Өнгөрсөн амралтын өдөр 90 хувийн түлэгдэлтэй 19 настай иргэн хүндрэлээ даахгүйн улмаас нас барсныг УОК-оос мэдээлсэн юм. Тэгвэл өнөөдөр газын дэлбэрэлтэд өртсөн дахин нэг иргэн нас барлаа.

Газын дэлбэрэлтэд өртсөн 11 иргэн эмнэлгийн байгууллагад эмчилгээ хийлгэж байгаагаас хоёр иргэн 80-95 биеийн түлэгдэлтэй, маш хүнд оноштой эмчлүүлж байсан юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *