“Болохгүй бол евро-92 бензинийг 2390 төгрөгөөр заруулна”

0

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр /2024.01.31/ шатахууны нөөцийн талаар мэдээлэл өглөө.


Тэрбээр “Шатахууны хомсдол болоогүй. Сурагчдын амралт дуусч, хичээл сургууль орлоо. Ерөнхийдөө цагаан сарын баярын уур амьсгал орж, хөдөө орон нутгаас автомашин олноор орж ирж байна. Үүнтэй холбоотойгоор шатахуун түгээх станцуудын ачаалал бага зэрэг нэмэгдсэн. Шатахууны нөөц хангалттай байгаа. Өнгөрсөн амралтын өдөр шатахуун түгээх станцууд ачаалалтай байсан бол өчигдрөөс хэвийн болж байна. Цагаан сарын өмнө иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92 бензиний хэрэглээ нэмэгддэг. Дизель түлшний бөөний үнэ 5000 төгрөг байсныг 3300 төгрөг болж буурсан шүү. Та бүхэн энийг мэдээлэх хэрэгтэй. Би өмнө нь хэлж байсан шүү дээ. Бараа бүтээгдэхүүний суурь үнэд нөлөөлнө.

АИ-92 бензиний нөөц хангалттай байгаа. Одоо хүртэл жолооч нар шатахуун худалдаж авахаар дугаарласан зүйл байхгүй. Шууд нэр дурдахад, “Магнай трэйд” ХХК-ийн шатахуун түгээх станцууд шатахууныг хязгаарлалттай олгож байгаа.

Үүнээс гадна зарим ганц нэг компани байна. Энэ бол тухайн компанийн дотоод асуудал. Улсын шатахууны хэрэглээ, нөөцтэй холбоотой асуудал гараагүй. Евро-92 бензин 2940 төгрөгийн үнэтэй байгаа. Нөөц ч хангалттай бий. АИ-92 бензиний нөөц тэрнээс их байгаа. Шатахуун импортлогчид үнэтэй евро-92 бензиний борлуулах сонирхол байгаа. Салбар яам энэ асуудалд анхаарч ажиллана. Болохгүй бол 2940 төгрөгийн евро-92 бензинийг 2390 төгрөгөөр нь заруулна. Энэ арга хэмжээг авна. Евро-92 бензин савандаа багтахгүй их хэмжээтэй байна” гэдэг хариултыг өглөө.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *