“Нүүрсний сонсголын шинжээчээр ажилласан этгээдийг шүүхэд өгсөн”

0

МАН дотор нүүрсний хулгайтай холбоотой асуудал улам ч хүндэрч, биенээ хууль шүүхийн байгууллагад өгч, нэр төрөө цэвэрлэж авах аян өрнөж байна. Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нүүрсний асуудал дээр шинжээчээр оролцсон нөхрийг шүүхэд өгчээ.

УИХ-аас өнгөрсөн оны сүүлээр зохион байгуулсан,  Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяраар ахлуулсан нүүрсний сонсголын үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Бортээгийн ордын 440 их наяд төгрөгийн нүүрс борлуулах эрхийг зөвхөн нэг компанид буюу  “Админериал” ХХК-д олгосон гэдэг асуудал хөндөгдсөн юм.

Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2024.01.31/ дараах тайлбар хийлээ. Тэрбээр “Бортээгийн ордтой холбоотой нэлээн сайн найруулсан маш ядруухан зохиолтой, гүтгэлгийн ажил явсан. Би болоод миний гэр бүл уул уурхай болон борлуулалтын үйл ажиллагаанд оролцдоггүй. Өмнө нь би энэ талаар хэлж байсан. Гүтгэлгийн эсрэг хуулийн байгууллагад хандаад явж байгаа.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар 2020 оны аравдугаар сард томилогдсон этгээд нь сонсгол гэдэг зүйл дээр шинжээчээр ажиллаж, нэр бүхий хүмүүсийг гүтгэсэн асуудал яригдаж байгаа. Шүүхэд өгсөн, үнэн мөнө нь тогтоогдоно” гэсэн юм.

Шинжээч буруу дүгнэлт гаргаж, нэр хүндэд халдсан гэдэг асуудлыг өмнө нь Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар тавьж, хуулийн байгууллагад хандаж буйгаа мэдэгдсэн. Харин Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хувьд “Шинжээчдээ хамгаална” гэдгээ мэдэгдээд авсан удаатай.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *