10 аймгийн 23 суманд цагаан зудын нөхцөл бүрджээ

0

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 10 аймгийн 23 суманд цагаан зудын, 13 аймгийн 41 сум цагаанаар зудархуу байна.

Тухайлбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Түргэн, Өндөрхангай,  Ховдын Алтай, Үенч, Булган, Говь-Алтайн Жаргалан, Завханы Тэс, Баянхонгорын Жаргалант, Эрдэнэцогт, Өвөрхангайн Хайрхандулаан, Төвийн Эрдэнэ, Өндөрширээт, Зуунмод, Баянчандмань, Сүхбаатарын Асгат, Халзан, Наран, Хэнтийн Өмнөдэлгэр, Хэрлэн (Өлзийт) нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн.

Харин Баян-Өлгийн Булган, Увсын Малчин, Улаангом, Сагил, Баруунтуруун, Говь-Алтайн Хөхморьт, Завханы Баянхайрхан, Улиастай, Тосонцэнгэл, Цэцэн-Уул, Сантмаргац, Сонгино, Баянтэс, Яруу, Түдэвтэй, Баянхонгорын Галуут, Архангайн Хангай, Цахир, Өвөрхангайн Хархорин, Есөнзүйл, Хужирт, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ (Хатгал), Цагаан-Үүр, Цэцэрлэг, Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Хүдэр, Хушаат, Түшиг, Ерөө, Сүхбаатар, Төвийн Алтанбулаг, Угтаалцайдам, Баян, Улаанбаатарын Багануур, Хэнтийн Жаргалтхаан, Баян-Овоо, Өмнөдэлгэр (Гурванбаян), Цэнхэрмандал, Сүхбаатарын Дарьганга, Дорнодын Хэрлэн, Булган Халхголд (Сүмбэр) зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу (13 аймгийн 41 сум) байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *