Сү.Батболд: Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлнэ
“Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засаг”-ийн форумын нээлт Төрийн ордонд өнөөдөр /2024.02.01/ болсон. Говийн бүсийнх нь “Blue sky” зочид буудалд болж байна.
Энэ үеэр Говийн бүсийг төлөөлөн Сү.Батболд: “Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлбэл бүсийнхээ эрчим хүчийг хангах бүрэн боломжтойг мэдээллээ.
Байгалийн баялагтаа түшиглээд зөвхөн түүхий эдээ боловсруулах, нэмэн өртгийг нийлүүлэх төлөвлөгөөтэй. Монголын говь дэлхийд үнэлэгдэхүйц асар их эрчим хүчний нөөцтэй. Нар болон салхиар сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, хүнд аж ахуйг бүтээн байгуулна. Энэхүү ажил нь урт хугацааных бөгөөд ойрын дөрвөн жилдээ эхэлсэн ажлынхаа үр дүнг танилцуулахаар ажиллаж байна. Мөн энэхүү уулзалтын үеэр говийн сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл өргөн барьж байна.
Манай говь нь байгалийн өгөдөл сайтай, түүнийгээ дагаад аялал жуулчлалаа хөгжүүлэх төлөвлөгөөг гаргаж байна. Мөн говьд л ургадаг “харгана” ургамлаар төсөл хөтөлбөр зохион байгуулна” гэлээ.