Гадаад паспорт шинэчлэгдэж, штамп даруулах шаардлагагүй боллоо

0

“Гуравдугаар сарын 1-нээс үндэсний энгийн паспортын шинэ загвар болон цахим гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлнэ” хэмээн УБЕГ-аас мэдээлэв.

Тэгэхээр иргэд хоёр төрлийн гадаад паспортоос сонголтоо хийж захиалах боллоо.

Цахим гадаад паспорт чиптэй, хилийн шалган нэвтрүүлэх ажилтнаар штамп даруулахгүйгээр сканердаад гарч, орно. Монгол Улс гадаад паспортоо анх удаа өөрсдөө хэвлэх бөгөөд 42 хуудастай, үнийн хувьд өөрчлөгдөхгүй байх аж.
Манай улс олон улсын иргэний нисэхийн байгууллагын/ИКАО/ нийтийн түлхүүрийн санд элсэн орсноор олон улсын стандартад, нийцсэн өндөр нууцлал бүхий цахим гадаад паспортыг ашиглах боломжтой болжээ.

“Иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусаагүй, хүчин төгөлдөр байгаа бол заавал цахим паспортоор солих шаардлагагүй.

Хаясан, гээсэн, гэмтээсэн гэх мэт шалтгаанаар дахин авч байгаа бол мэдээллээ үнэн зөв мэдүүлэх, өөрийн зургаа цахимаар илгээж байгаа тохиолдолд олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын стандарт шаардлагын дагуу оруулсан байх” шаардлагатай гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *