Автомашин хулгайлсан этгээдийг баривчилжээ

0

Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдрийн 01.45 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн орчимд таксинд явж байсан иргэний автомашиныг дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, “Даниста худалдааны төвийн баруун урд таксинд явж байхад үл таних согтуу залуу таксинд гар өргөж суугаад миний Тоёота акуа автомашиныг дээрэмдээд явлаа” гэх дуудлага мэдээлэл иржээ. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагааг зохион байгуулж таксинд автомашин дээрэмдэн зугтсан гэх 42 настай эрэгтэйг олж, тогтоожээ. Уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *