Энэ жил 102 насыг зооглож буй Н.Осор гуайд хүндэтгэл үзүүллээ

0

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн хамгийн ахмад настан болох Намжилын Осор гуайнд зочилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлгийг уламжлан, санал хүсэлтийг нь сонсож, хүндэтгэл үзүүллээ.

Намжилын Осор гуай 1922 онд төрсөн бөгөөд энэ жил 102 насыг зооглож байна. 1945 онд нөхөртэйгөө ханилж, есөн хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ. Өдгөө Осор гуай тав дахь үеэ үзэж, үр ач нар нийлсэн 100 гаруй хүүхдүүдтэй болжээ.

Тэрбээр залуу насандаа тогооч мэргэжил эзэмшиж, мал маллаж үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлжээ. Намжилын Осор гуай одоо өөрийн дөрөв дэх охин болон гэр бүлийнх нь хамт амьдардаг.

Залуу насанд нь түүнийг нутгийнх нь “Осор хурандаа” хэмээн дууддаг байжээ. Н.Осор гуайн сонсгол жаахан муудсанаас бусдаар бие эрүүл, ухаан саруул энх тунх амьдарч байна.

Н.Осор гуай “Ийм их нас сүрхий юм байна даа” гэж бодон маани уншиж, эрхээ эргүүлж суудаг.

Урт насалж

Удаан жаргаж

Насны ихийг насалж

Буяны ихийг эдэлж яваарай хүүхдүүд минь хэмээн ерөөл дэвшүүллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *