Увс аймаг зудын “маш их эрсдэлтэй” ангилалд орсон байна

0

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Увс аймгийн 12 сумаар явж ажилласан байна. Тэрээр өөрийн цахим хуудсанаа ийнхүү нийтэлжээ.

“Увс аймагт хийгдсэн зудын 4 удаагийн үнэлгээгээр Увс аймаг “маш их эрсдэлтэй” ангилалд орсон байна. Хаваржилт бүх сумдаар нийтлэг тун хүнд байна, тэр сум хүнд, тэр сум гайгүй гэж ангилахад тун хэцүү болжээ. Цас эрт ихээр орж эрт дохио өгсөн тул малаа эрт олноор нь нядалсан ч үлдсэн малаа авч гарахад амаргүй байгааг малчид хэлж байлаа. Олон жилийн дунджаас хүйтэн, цас эрт бас их орсон, салхи шуурга ихтэй байна. Үе үе хүчтэй шуурч, цас ихээр орох тохиолдол их давтагдаж байна.

Долоо хоног бүр малын хорогдлын тоог шинэчлэн гаргаж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 16-ны байдлаар 23442 мал хорогдоод байгаа бөгөөд өдөр бүр малын хорогдол нэмэгдэж байна. Нилээд олон газар зам хаагдсан тул айл өрхүүд эмнэлгийн тусламж авах, гэртээ ирээд байсан хүүхдүүд сургуульдаа явж чадахгүйд хүрэх, өвс тэжээлээ татаж авч чадахгүйд хүрэх зэрэг олон бэрхшээл учирч байна. Зам гаргасан ч тун удалгүй шуурч дахин зам гаргахад хүргэж байна. Аймгийн Онцгой байдлын дарга хурандаа Баттулга дахиад 2400 км орчим зам гаргах шаардлагатайг хэлж байлаа.

Засгийн газарт холбогдох мэдээллүүдийг хүргүүлэн ажиллаж байна.” хэмээжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *