Монгол, Хятадын хилийн Хавирга-Архашаат боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн нээгдэв

0

Монгол Улс, БНХАУ-ын хилийн Хавирга-Архашаат боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн өглөөний 09.00 цагт эхлүүлжээ.

Тус боомтоор монголын талаас 1 тээврийн хэрэгслээр 37 зорчигч, хятадын талаас мөн 1 тээврийн хэрэгслээр 12 зорчигч харилцан зорчсон байна. Мөн нүүрс тээврийн том оврын 10 автомашин нэвтэрчээ.

Боомтын нээлтийн ажиллагаанд монголын талаас Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консул Я.Ганбаатар, Дорнод аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцжээ.

Хоёр талын төлөөлөгчдийн ажил хэргийн уулзалт болж цаашдын хамтын ажиллагаа болон боомтын бүтээн байгуулалтын тодорхой асуудлуудаар санал солилцсон байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *