Хотын дарга асан Д.Сумъяабазар цахим орчинд цамнав

0

“Ногоон автобусны асуудлаар хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцорсон Д.Сумъяабазар өдгөө цахим орчинд ширүүхэн характер гаргаж, цамнаж сууна.

Тодруулбал, өчигдөр /2024.02.19/ НИТХ-ын хуралдаанаар хоёр сарын өмнө баталсан төсвөө тодотгох байв. Улмаар НИТХ дахь ХҮН-ын “бойкот-оос болж хойшилсон гэгдсэн юм.

Нийслэлийн төсвийн тодотголын талаар НИТХ-ын төлөөлөгч, ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн П.Наранбаяр “Нийслэлийн орлогч 106 тэрбумын зөрүүтэй төсвийн тодотолын төсөл оруулж ирчхээд над руу цамнав” хэмээсэн байна.

Улмаар түүний энэхүү жиргээнд Хотын дарга асан Д.Сумъяабаза “П.Наранбаяр аа чи одоо боль, мэдрэл чинь зүгээр үү. Байнга л ингэж гуагчиж байх юм. Чи өөрөө хот дээр очвол хөгөө чирнэ ээ анд аа” хэмээжээ.

Мөн тэрбээр Сэлбийн далан асуусан жиргээчийн “Заа чи битгий олон хуц. Хариулт өгдөг байгууллага нь чи бид хоёртой хоёргүй мэдэж байгаа. Нэг нь гэгээрсэн мундаг хүн” гэсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *