Хэт хүйтэн байгаа тул МИАТ ТӨХК олон улсын нислэгээ хойшлуулжээ

0

Цаг агаарын хэм ойрын өдрүүдэд эрс хүйтэрч байна. Тухайлбал өнгөрсөн шөнө сүүлийн 64 жилийн хугацаанд байгаагүй хүйтэн буюу 1960 оноос хойшхи хамгийн хүйтэн шөнө боллоо. Цаг агаар хүйтэн байгаатай холбогдуулан МИАТ ТӨХК олон улсын нислэгээ хойшлуулж дараах мэдэгдлийг гаргажээ.

МИАТ ТӨХК: Хөшгийн хөндий дэх Чингис Хаан ОУНБ-ын орчимд агаарын температур -38 хэмд хүрч, хэт хүйтэрч, агаарын хөлөг дээр тогтсон мөс, цанг арилгах боломжгүй байгаагаас шалтгаалан 2024 оны 2-р сарын 21-ний өдрийн ОМ301 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг 11:45 болгон хойшлуулж байна.

ОМ301/302 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

ОМ301 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 11:45 цагт хөөрч Инчеон ОУНБ-д 16:05 цагт бууна.

ОМ302 дугаарт аяллын нислэг Инчеон ОУНБ-аас 17:20 цагт хөөрч Чингис Хаан ОУНБ-д 20:05 цагт буухаар төлөвлөж байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна.

МИАТ ТӨХК

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *