БНХАУ нүүрсний хэрэглээгээ 2025 оноос эхлэн бууруулна

0

БНХАУ-ын уул уурхайн гол бүсүүд цэвэр эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлснээр сүүлийн долоон жилд эрс өсөөд байсан тус улсын нүүрсний гарцын өсөлт өнгөрсөн оноос саарч эхлээд байна. Тухайлбал, 2022 онд БНХАУ-д эрчим хүчний доголдол үүссэнээр нүүрсний гарц нь 10 хувиар өссөн аж. Ийнхүү нүүрсний нийлүүлэлтийн илүүдэл нэмэгдсэнээр үнэ нь буураад байсан юм. Мөн 2023 онд тус улсын нүүрсний уурхайнуудын гарц шинэ дээд түвшинд буюу 4.7 тэрбум тонн хүрсэн байна. Хэдий тийм боловч энэ нь уул уурхайн осол нэмэгдэх, уурхайн компаниудын ашигт ажиллагаа буурах зэргээр сөрөг үр дагавар дагуулж байжээ. Нөгөөтэйгөөр 2025 он гэхэд нүүрсний хэрэглээгээ дээд цэгт хүргээд түүнээс цааш бууруулах БНХАУ-ын зорилтын хугацаа ойртсоор байна. Энэ онд БНХАУ-ын нүүрсний гарцын өсөлт 1.4 хувь болж буурах магадлалтай  байгааг “Guosheng Securities” компани мэдээлжээ. Энэ нь 2017 оноос хойших доод үзүүлэлт болохоор байгаа аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *