Хэнтий аймгийн Батноров суманд 320 суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо
БШУЯ-ны захиалгаар, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Батноров суманд 320 суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо.
Ажлын зураг төслийг “Эл энд Эйч констракшн” ХХК, Ерөнхий гүйцэтгэлийг “Си Эйч Би Жи констракшн” ХХК хийж гүйцэтгэн, Захиалагчийн хяналтыг Барилга хөгжлийн төв, Хэнтий аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар гүйцэтгэж ажилласан байна.
“Хүүхдийг ая тухтай орчинд сургаж, хөгжүүлж төлөвшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилсээр байна” БШУЯ-аас мэдээллээ.