Нийт нутгийн 80-90 хувьд шар усны үер нүүрлэх эрсдэлтэй байна

0

Усны газрын дарга З.Батбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. 

Усны газрын дарга З.Батбаяр:

-Өнгөрсөн 7, 8-аар сард болсон үерийн улмаас газрын доорх усны буюу хөрсний усны түвшин нэмэгдсэн байсан. Үүний үр дүнд өвөлдөө халиа тошин үүссэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Улс орны хэмжээнд хэд хэдэн газар гарсан байгаа. Цаг уурын мэдээллээр 1975 оноос хойш орж байгаагүй их хэмжээний цас орж, зудын байдалтай байна. Цас гэдгийг зүгээр устай холбож ойлгодоггүй харин устай холбоотой гамшиг гэж ойлгох хэрэгтэй. Сая ажиглагдсан шиг гэнэт нэмэх температур руу орвол улс орны хэмжээнд буюу 80-90 хувьд шар усны үер нүүрлэж болохоор байна.

Түүний дараа 4-р сард хаврын гачиг үе эхэлнэ. Тиймээс урьд урьдаас илүүтэй усны асуудалд анхаарах хэрэгтэй болж байна. Өмнө нь бид ус хомсдлоо гэж ярьдаг байсан бол одоо ус хомсдохын зэрэгцээ гэнэтийн аюул болох нь гэдэг асуудал гарч эхэлж байна гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *