22 настай Хокүсэйхо зодог тайлахаар болж, Хакүхогийн зэргийг бууруулав

0

Сүмогийн дээд зиндаанд барилддаг Хокүсэйхо А.Даваанинж болон түүний багш Хакүхо М.Даваажаргал нар шийтгүүлэх болсон талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл Японы сүмо бөхийн холбоо (JSA) өнөөдөр хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргасан дунд Хокүсэйхогоос ирүүлсэн зодог тайлах хүсэлтийг зөвшөөрсөн гэж Kyodo мэдээллээ.

Хокүсэйхо нь доод зиндааны залуу бөхчүүдэд бие махбодын хүчирхийлэл үйлдсэн буюу дэглэсэн, зодсон хэргээр байцаагдсан бөгөөд зодог тайлах хүсэлт гаргаагүй байсан ч JSA зодог тайлахыг санал болгох байсан гэв.

Харин түүний Мияагино дэвжээний багш Хакүхог шавь нараа хянаж чадаагүй хэмээн үзэж зэрэглэлийг нь хоёроор бууруулсан бөгөөд энэ нь JSA-аас гаргадаг долоон шийтгэлээс гурав дахь хүнд шийтгэл нь юм. Тэрээр мөн гурван сарын хугацаанд цалингаа 20 хувиар бууруулахаар болсон байна.

Түүнчлэн Мияагино дэвжээг гуравдугаар сард эхлэх башёгийн үеэр Исэгахама дэвжээний багшид хариуцуулахаар болсон байна.

Эх сурвалж: Kyodo

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *