ДАЛАЙД ГАРЦГҮЙ Ч ХУУРАЙ БООМТУУДААР ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОГДОХ ГАРЦАА НЭМЭГДҮҮЛНЭ

0

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанатай уулзлаа.

Уулзалтын хүрээнд хэд хэдэн чиглэлээр НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллахаар тохирлоо. Тухайлбал:

1-рт Хөшигийн хөндий болон Замын-Үүд, Ховд, Дорнод аймагт хуурай боомт байгуулж, эдийн засаг худалдааг дэмжих, транзит тээврийг хөгжүүлэхэд техникийн туслалцаа авах.

2-рт Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд баригдсан АН-4 баруун босоо тэнхлэгийн 745 км замаар хийгдэж эхэлсэн транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх.

3-рт Баруун болон зүүн босоо тэнхлэгийн шинэ төмөр замуудыг барьж байгуулахад НҮБ-аас техникийн болон бусад бүх талаар дэмжлэг туслалцаа үзүүлэх.

4-рт “Монголд зочлох жил”-ийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон жуулчин хүлээн авахад НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг нийгмийн комисстой нягт хамтран ажиллахаар тогтлоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *