БНСУ гадаад оюутны эцэг эхчүүдэд ажлын виз олгох туршилтын хөтөлбөр эхлүүлнэ

0

БНСУ гадаад оюутнуудын эцэг эхчүүдэд сургуулийнх нь ойролцоо хөдөө аж ахуй, загасны аж ахуйд ажил хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрөх туршилтын хөтөлбөр эхлүүлэхээр болсныг тус улсын хууль зүйн яам ням гаригт мэдэгджээ. 

Оюутнуудад нийслэл Сөүл хотоос гадна орших сургуульд нэг жилээс дээш хугацаанд суралцсан байх шалгуут тавих бөгөөд эцэг эх нь хүүхдийнхээ сургууль оршдог бүс нутагт найм хүртэл сарын хугацаанд улирлын чанартай ажил эрхлэх боломжтой юм байна.

Туршилтын хөтөлбөр энэ оныг дуустал үргэлжлэх юм байна. Оюутны эцэг эхчүүд 55 хүртэл настай, эрүүл мэндийн асуудалгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх ёстой ажээ. Хүүхэд нь мөн Солонгосын хуулийг зөрчиж байсан түүхгүй, төгсөх хүртэл хоёроос дээш семестрийн сургалт үлдсэн байх ёстой юм байна. Гэхдээ хэлний сургалтад хамрагдаж буй гадаад оюутнууд энэ хөтөлбөрт хамрагдахгүй.

Тус улсын эрх баригчид өмнө нь тус улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэдийн ар гэрийнхэнд ажил эрхлэх зөвшөөрөл олгох хөтөлбөр хэрэгжүүлсэн нь сайн үр дүнтэй болсон тул оюутнуудын эцэг эхчүүдэд энэ хөтөлбөрөө өргөжүүлэхээр болжээ.

Эх сурвалж: Korea Times

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *