О.Батнайрамдал: Боловсролын зээлээр нийтийн сонсгол хийж, буруутанд хариуцлага тооцох ёстой

0

Улсын хөгжил боловсрол. Хэн бүр л хүүхдээ “хэл устай”, хүнээс дор амьдруулчихгүй юмсан гэсэндээ гадаад улс оронд сургахыг мөрөөддөг. Мөнгө нь байвал шүү дээ. Гадаадад сурна гэдэг дарга цэргийн хүүхэд л явдаг мэт ойлголттой явсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, жирийн нэг ажилтан, малчин, жолоочийн хүүхэд онц сураад ч олдоггүй боломж нь гаднын их дээд сургуульд сурах юм.

Уг нь манай улс Боловсролын зээл олгоод 27 жил болсон байна. Энэ хугацаанд буюу 1997-2023 онд гадаадын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын  хөтөлбөрт суралцах 3069 хүнд олгосон 230.1 тэрбум төгрөг, 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг нэг бүрчлэн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар хэрэг бүртгэлийн 7, мөрдөн байцаалтын хоёр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг прокуророос мэдээллээ.

Тэгвэл зээл чөлөөлөх нь хууль бус үйлдэл гэдгийг өнгөрсөн тавдугаар сард  мэдэгдэж байсан Уул уурхайн дэд сайд асан О.Батнайрамдал “Боловсролын зээл чөлөөлсөн асуудлаар одоо олон нийтийн сонсгол хийх ёстой. Би 2013 онд Боловсролын зээлийн санд хамрагдахаар ярилцлаганд орсон ч авч чадаагүй. Тэгэхэд тухайн үед Боловсролын сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөр өөрийн охиндоо 127 мянган ам.долларын, Ц.Даваасүрэн сайдын охин, койны гэгдэх О.Мөнхжин эхнэртэйгээ зэрэг олны танил хийгээд “боломжтой” маш олон хүн хэдэн зуун мянган ам.долларын зээл авсан байдаг. Боловсролын зээлийн сангийн хөрөнгө бол татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Зээлээр сурсан  бол заавал буцааж төлөх ёстой.

Дараагийн оюутан, суралцагчид зээлээ аваад сураад явна. Иймд хариуцлага ярих цаг нь болсон. УИХ Хөгжлийн банк, нүүрсний асуудлаар сонгол зохион байгуулсан. Тэгвэл одоо Болосролын сангийн зээлээр сонсгол хийж, олон нийтэд илүү ил тод мэдээлэл өгөх ёстой гэж үзэж байна. Үнэхээр хаалттай, олон нийт мэддэггүй байсан асуудал учраас ил гаргаж, мэдээлэл хүргэсэн. Тэгвэл сонсгол зохион байгуулж, хэн гэж хүмүүс холбоотойг тогтоож, хариуцлага тооцмоор байна. 30 жил боловсролын салбарт ажилласан сайд, албан тушаалтнууд холбогдож таарна. Мөрдөн байцаалтаар тодорхой болох байх” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *