О.Алтангэрэл: Авлигачдын хууль бусаар олсон хөрөнгийг хураах хуулийн төсөл БОЛОВСРУУЛСАН

0

Хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл Хууль бусаар олсон хөрөнгийг хураах хуулийн төсөл боловсруулсан талаараа тайлбар хийлээ. Тэрбээр,

“3 сая монголчуудын бүтээж буй баялгийн 90 гаруй хувийг ердөө 9000 хүн хүртэж байна гэх НҮБ-ын судалгаа байна. Эдгээр 9000 хүн хэн бэ. Дандаа шударгаар бизнес эрхэлсэн, хууль ёсоор хөрөнгөжсөн хүмүүс мөн үү гэвэл үгүй. Дээрх 9000 хүний дотор сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол төрийн толгойд байж, нүүрсний их хулгайг хийсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, олон санг тонож тендер цавчсан хулгайчууд олон байгаа. Монголын ард түмэн энэ баялгаа буцааж авч, бүгд ижил гараанаас гарах ёстой.

Би хуульч хүний хувьд сүүлийн 10 жилд авлигын чиглэлийн судалгааг хийсэн. Нэг гарц олсон нь Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төсөл боловсруулсан явдал юм. Үүгээр юуг зохицуулах вэ гэвэл маш товчхон.

Өнгөрсөн хугацаанд төрийн өндөр албан тушаал хашиж байсан бүх хүн буюу ердөө 3000 гаруй хүнийг болон хамаарал бүхий этгээдүүдийнх нь хөрөнгийн хууль ёсны байдлыг шалгая.

Үнэхээр шударгаар мөнгө олсон бол татвараа төлсөн байх ёстой. Харин тайлбарлашгүй их хөрөнгө байгаа бол хөрөнгөө хураалга” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *