II үе шатанд хэрэгжүүлэх стратеги арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна
УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл хүндэрсэнтэй холбогдуулан Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханаар “Зудын хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-г батлуулан, эхний шатыг амжилттай хэрэгжүүллээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус төлөвлөгөөний II үе шатанд хэрэгжүүлэх стратеги арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна.
Aймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Онцгой комисс, Шуурхай штабын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, малчдад хүргэх өвс тэжээлийн нөөц, хангалтыг үе шаттайгаар зохион байгуулав.
Мөн цасанд боогдсон, хаагдсан зам даваа гаргах, эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн тусламжийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хүч хэрэгслийг дайчлан зохион байгуулж, тулгамдаж байгаа асуудлыг тухай бүрт холбогдох удирдлагад уламжлан, шийдвэрлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээлэв.