МАН-д Завхан аймгийн 1000 орчим залуус элсжээ

0
20240304_183133

Завхан аймгийн МАН “Эх орончдын өдөр”-өө малчдаа дэмжихээр “Хамтдаа давъя” аяныг өрнүүлж тэмдэглэжээ. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, МАН-ын бага хурлын гишүүн Петровис группийн ерөнхий захирал О.Содбилэг, Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал нар оролцож, МАН-д 1000 орчим гишүүн элсжээ.

Завхан аймгийн бүх суманд “Хамтдаа давъя” аяныг өрнүүлж нийтдээ 40 гаруй сая төгрөгийг аймаг, сумын онцгой комисст хүлээлгэн өгсөн байна. Петровис группын ерөнхий захирал өвөлжилт хүндэрсэн 7 суманд 7 сая, бусад сум тус бүрт 500.000 төгрөг хандивлаж зам тээврийн хөгжлийн төвийн ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал Улиастай сумын малчдад өвс тэжээл хандивлажээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *