ЭТТ ХК-ийн ногдол ашиг болох 256 мянган төгрөгийг 25-наас олгож эхэлнэ

0

ЗГХЭГ-аас мэдээлснээр ногдол ашгийн татварын дараах дүн буюу 256,000 төгрөгийг 2024 оны гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан олгох юм байна. 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Иргэдээс ирдэг түгээмэл асуулт:

Үнэт цаасны данс нээлгэхэд иргэд юуг анхаарах ёстой вэ?

Өөрийгөө тодорхойлох бичиг баримт шаардлагатай. Мөн аль нэг банканд данстай байх ёстой. 

 2020 оны олгосон ногдол ашгаа авч чадаагүй бол нөхөж авах боломжтой юу?

Нөхөж авах боломжтой. Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн төвөөс дэлгэрэнгүй мэдээллийг тодруулж болно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь хаалттай хувьцаат компани тул одоогоор хувьцаа нь нээлттэй арилжаалагдах боломжгүй байна. Харин тус компани нь хөрөнгийн биржид бүртгүүлснээр хувьцаагаа нээлттэй арилжаалах эрх үүсэх юм. 

Гадаадад байгаа иргэд ногдол ашгаа хэрхэн авах вэ? 

Үнэт цаасны компанид онлайнаар хувьцааны данс нээлгэж, Монгол дахь банкны дансаар авна.  

Эх сурвалж: ЭТТ ХК 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *