Төрийн өмчит компанийн хөрөнгийг бусдад зарж, өөртөө давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлжээ

0

Говь-Алтай аймгийн прокурорын газраас “Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Г, Ерөнхий инженер Б.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн өмчит компанийн хөрөнгийг бусдад худалдаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт прокурорын байгууллага шалгалтын ажиллагаа явуулжээ.

Улмаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *