“Хүннү Эйр” ХХК Хөвсгөл аймгаас Солонгос, Бээжин, Манжуур, Хятад, Казахстан чиглэлд шууд нислэг үйлддэг болно

0

“Хүннү Эйр” компани орон нутгийн нисэх буудлуудаас Солонгос руу нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж. “Хүннү Эйр” нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нисэх онгоцны буудлаас олон улсын дөрвөн чиглэлд буюу Бээжин, Манжуур, Хайлаар, Алматы мөн Хятад, Казахстан чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж.

Түүнчлэн Laxo Holdings-ийн өнөөдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр мэдээлснээр, Хүннү Эйр энэ оны зургадугаар сарын 5-наас есдүгээр сарын 18-ны хооронд Муан-Улаанбаатар чиглэлд долоо хоногт хоёр удаа чартер нислэг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд цаашид Муан, Дэгү рүү Улаанбаатараас шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа гэжээ. Түүнчлэн БНСУ-ын Лаксо Холдингс нь Монголын иргэний агаарын тээврийн газраас саяхан худалдаж авсан Хүннү эйр компанийн тээврийн эрхийг ашиглан орон нутгийн нисэх буудлуудаас тогтмол нислэг үйлдэх чиглэлүүдийг бий болгоход дэмжлэг үзүүлж, Монголын төрөлжсөн аялал жуулчлалын агентлагуудтай хамтран ажиллаж байгаа аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *