Ч.Лодойсамбуу: “Нэг хүний дарангуйллаас салж байна” гээд нөгөө хүний гарт орчих вий

0
лодойсамбуу

МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн нэр дэвшигчийн талаар УИХ-ын гишүүн
Ч. Лодойсамбуугаас тодрууллаа.

Тэрбээр “Эхлээд МАН-аас нэр дэвшүүлсэн хүнийг Парламент томилох ёстой. Тэгж байж хүлээлт
зэрэг дараагийн асуудал явах ёстой байх. Л.Оюун-Эрдэнийг огцруулах тал дээр байр суурь нэг
байсан залуучууд бид энэ хүнийг дэмжихгүй. Бид зөвхөн Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг огцруулаагүй.

Түүний ард Парламентын ардчилал аюулд ороод байна, хэсэг бүлэгт үйлчилдэг Парламент болчих
вий” гэсэндээ огцруулсан. Гэтэл шинэ ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаа процесс зэргээс
харахад нөхцөл байдал яг хэвээрээ байна.

Шударга тавын жагсаалын ар дээр УИХ-ын дарга болсон. Одоо “Огцрох амархан” жагсаалын ар дээр
Ерөнхий сайдад нэр дэвшиж байна. Хүний тухай яриагүй, нэг хүний гараас салж байна гээд нөгөө
хүний гарт орчих вий гэсэн болгоомжлол байгаа учраас л МАН-ын гишүүдэд уриалж байгаа юм” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *