Солонгос иргэний гомдлыг шийдвэрлэж өгчээ
Ковидын үеэр тийз захиалсан солонгос иргэн ШӨХТГ-т гомдол гаргажээ.
Тодруулбал, тухайн иргэн Монгол Улсад аялах зорилгоор “МИАТ” ТӨХК-ийн ICN (Инчон) – ULN (Улаанбаатар) чиглэлд хоёр талын нислэг захиалж, төлбөрт 680.337 воныг төлсөн.
Гэвч дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын дэгдэлтийн улмаас нислэгийн захиалга цуцлагдсан ч тодорхой бус шалтгааны улмаас нислэгийн тийзийн төлбөр буцаан олгогдоогүй уджээ.
Тиймээс БНСУ-ын иргэний асуудлыг “Ковид-19” цар тахлын дэгдэлт буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн хүндэтгэн үзэхүйц байдлыг харгалзан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх шаардлагыг хүргүүлж, “МИАТ” ТӨХК-иас 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01/504 дугаартай албан бичгээр тухайн иргэний төлбөрийн буцаалтыг хийж, хэрэглэгчийн гомдлыг барагдуулсан байна.