Малчин О.Цолмонгийнх улаан буудайг гэрийн нөхцөлд хөрсгүй тариалж малдаа өгч байна

0

Малчин О.Цолмон мэргэжлийнхээ дагуу сурч мэдсэн зүйлээ амьдрал дээр туршиж, улсаас олгосон улаан буудайг гэрийн нөхцөлд хөрсгүй тариалж малдаа өгч байна.

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг Хэнтий аймагт ажиллах үеэрээ Хэрлэн сумын 5 дугаар багийн малчин О.Цолмонгийн хотоор орж, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонсжээ. О.Цолмонгийн бага хүү Ц.Түвшинбаяр ХААИС-д малын их эмчээр суралцаж буй 2-р курсийн оюутан гэртээ дадлага хийхээр иржээ.



Хэдийгээр өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан ч цас зуд, малын хоргодол ихтэй хүнд өвлийг давж байна. Тиймээс үлдсэн малаа тэнхрүүлж, авч үлдэх нь чухал байгааг хүүгийн ээж Н.Сарангэрэл хэлэв.

Эх сурвалж: ХХААХҮЯ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *