Төв аймгийн Баян суманд хурдан морьдын уралдаан зохион байгуулжээ
Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй хурдан морьдын уралдаан зохион байгуулсан асуудал өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр гарчээ.
Тэгвэл тус зөрчлийн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаад харьяаллын дагуу Төв аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт шалгуулахаар шилжүүлжээ.
Тодруулбал, “Энэ оны гуравдугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй хурдан морьдын уралдаан зохион байгуулсан” гэх гомдол, мэдээллийг Төв аймгийн цагдаагийн газарт гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулжээ. Ингээд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Төв аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлжээ.