МАН: 2024-2028 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөртөө иргэдийн саналыг авч эхэллээ
Монгол Ардын Нам 2024-2028 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулж эхэллээ.
Мөрийн хөтөлбөрт ард иргэдийн саналыг түлхүү тусгах үүднээс 03 дугаар сарын 20-ныг хүртэл хугацаанд “Enam” аппликейшн, election2024@nam.mn цахим шуудан, Монгол Ардын Намын www.nam.mn вэб сайтаар дамжуулан санал хүсэлтийг авч байна.
Мөн Тусгаар тогтнолын ордны “Иргэд хүлээж авах уулзалтын өрөө”-нд та биечлэн ирж бичгээр өгөх боломжтой.
Судалгаанд та Монгол Улсыг Бүсчилэн хөгжүүлэх бодлого, Улаанбаатар хот болон аймаг, дүүрэг, сумын хөгжлийн хөтөлбөр, Шүүх засаглал, Гүйцэтгэх засаглал, Хууль тогтоох байгууллага буюу УИХ, Монгол Улсын Гадаад харилцааны бодлого,Эрүүл мэнд, Уул уурхай, Эдийн засаг, Эрчим хүч, Боловсрол, Хөдөө аж ахуй, Нийгэм, Хүний хөгжил гээд нийгмийн бүхий л чиглэлээр санал бодлоо илэрхийлэх болно.