SB.BY: Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Монголд айлчилна
Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Монголд айлчлах төлөвтэй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй Беларусийн Гадаад хэргийн сайд Сергей Алейниктэй Улаанбаатарт уулзах үеэрээ мэдэгдсэн тухай sb.by ГХЯ-аас иш татан мэдээлжээ. Ухнаагийн Хүрэлсүх “Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко миний урилгыг хүлээн авч манай улсад төрийн айлчлал хийх болсонд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье” хэмээсэн бол Монгол Улсын Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэг “Беларусь улсын Ерөнхийлөгчийн айлчлал бидний хувьд Төрийн тэргүүн төдийгүй хувь хүний хувьд чухал ач холбогдолтой. Монголын ард түмэн түүнийг эрэлхэг удирдагч, төрийн зүтгэлтэн хэмээн үнэлдэг тул удахгүй болох айлчлалыг түүхэн үйл явдал гэж харж байна” гэжээ.
https://www.sb.by/en/mongolia-waiting-for-lukashenko-s-visit-not-just-as-president-but-person-.html