Д.Тогтохсүрэн: УИХ 126 гишүүнтэй болох учраас чуулганы дэгт орох олон өөрчлөлт бий

0

УИХ дахь МАН-ын бүлэг хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын хаврын чуулганы эхний ээлжид 10 орчим хууль хэлэлцэнэ.

УИХ-ын тухай хууль, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тавдугаар сарын 10-наас өмнө батлах нь зүйтэй. Парламент 126 гишүүнтэй болох учраас дэгийн хувьд өөрчлөгдөх олон зүйл бий. Хоёрдугаарт, Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж батлах ёстой. Засгийн газраас ойрын үед уг хуулийн төслийг өргөн барина.

2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт Баялгийн сантай байж хууль гаргана гэсэн гол заалт байгаа. Байгалийн баялагт зөв менежмент хийж, зөв захиран зарцуулах гэдэг агуулгаар хуулиа батлах ёстой.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, хувийн хэвшлийн чиглэлийн МҮХАҮТ, МҮЭ-ийн тухай хууль, Ахмадын тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзлээ.

УИХ-ын чуулган зургадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ” гэсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *