Машины нүүрсэн яндан хулгайлж, 1.6-2.5 сая төгрөгөөр борлуулдаг бүлэг этгээдийг баривчилжээ

0

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэв.

Автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор 2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн А/01 тушаалаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ. Улмаар нийслэлд автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг, 13 этгээдийг дайчлан баривчилж шалгаж, 2022 оны арваннэгдүгээр сараас хойш энэ төрлийн 45 гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон байна.

Уг бүлэг этгээд нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн болон автомашин түрээсэлдэг ААН, хувь хүнээс автомашин түрээслэн хуурамч улсын дугаар ашиглан нийслэлийн гудамж, талбай, автомашины ил зогсоолд байршуулсан приус 20 маркийн тээврийн хэрэгслийг сонгож, хучих, данхраадах, үйлдлийн аргаар нүүрсэн яндан хулгайлж байжээ. Нэг ширхэг нүүрсэн янданг 1,6-2,5 сая төгрөгөөр борлуулдаг байжээ.

Гэмт хэргийн замаар алдсан нүүрсэн янданг худалдан авдаг гэх 8 этгээдийг мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй аж. Энэ төрлийн замаар алдаж байгаа нүүрсэн яндангийн зах зээлийг судлахад олон улсад “Gold kitco” биржийн өдөр бүрийн ханшийн мэдээгээр нүүрсэн яндангийн үнийг тогтоох бөгөөд монгол төгрөгөөр шилжүүлэн ченж нар худалдан авч, нүүрсэн яндангийн нунтаг бодисыг гарган авч, Монгол Улсын хилээр экспортолдог байжээ.

Сүүлийн гурван жилийн байдлаар нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 29 этгээдийг яллагдагчаар татсанаас 8 яллагдагчид цагдан хорих, 21 яллагдагчид бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтоолоор гэм буруутай болохыг тогтоож, Зорчих эрхийг хязгаарлах ялаар 9, хорих ялаар 6, тэнсэн харгалзах ялаар 3, нийт 18 этгээд ял шийтгэгдсэн. Одоо мөрдөн шалгах ажиллагаанд 11 этгээд яллагдагчаар татагдан шалгагдаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *