Энэ 7 хоногт Монгол Улсад
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 25 /
2024 оны гуравдугаар сарын 25-31-нд болох үйл явдлын тойм
Улаанбаатарт:
3 дугаар сарын 25-нд: НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан болно.
3 дугаар сарын 25-нд: “Боомтын сэргэлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоо, асуудал, шийдэл” хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.
3 дугаар сарын 25-нд: ЖАНЦАННОРОВ сан, Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр хамтран хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын гоцлол, найрал хөгжмийн бүтээл, дуу, романсын тоглолтыг Соёлын төв өргөөнд толилуулна.
3 дугаар сарын 25-нд: УИХ дахь нам, бүлгүүдийн хуралдаан болно.
3 дугаар сарын 26-нд: МҮХАҮТ-д Сангийн яам, татвар, гааль, ШӨХТГ-ын удирдлага, төлөөлөл оролцсон“НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэгтэй.
3 дугаар сарын 26, 27-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.
3 дугаар сарыy 27-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
3 дугаар сарын 28-нд: “Улаанбаатар барилга-2024” олон улсын үзэсгэлэн Мишээл экспо төвд 19 дэх жилдээ болно.
3 дугаар сарын 28, 29-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
3 дугаар сарын 30-нд: “Дэлхийн цирк Монголд” олон улсын циркчдийн тоглолт Steppe Arena- Мөсөн ордонд болно.
Орон нутагт:
3 дугаар сарын 28-29-нд: Завхан аймагт МСНЭ, Завхан аймгийн ЗДТГ хамтран баруун бүсийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын зөвлөгөөн зохион байгуулна.
3 дугаар сарын 25, 26-нд: Сэлэнгэ аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын шинэ уран бүтээл, ардын дууг өвлүүлэн сурталчлах, орчин цагийн этник урсгалтай хослуулан найруулсан “Өвлөх аялгуу” тоглолт болно.
3 дугаар сарын 27-нд: Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон Олон Улсын театрын өдрийг тохиолдуулан ОХУ-ын Буриад Улсын СГЗ зохиолч Ш.Цэрэнгийн “Будамшуу” эмгэнэлт инээдмийн жүжгийг ХДТ-ын тайзнаа толилуулна.
3 дугаар сарын 29-нд: Архангай аймгийн Цэцэрлэг хотод Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “Цахимд хэвшье” үйл ажиллагааг зохион байгуулна.
3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 1-нд: Орхон аймагт Хойд бүсийн чуулган болно.