Э.Бат-Үүл: Дахин трактортай цуглаан хийх хэрэгтэй болжээ!
Засгийн газраас гурилын импортын татварыг тэглэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан Хотын дарга асан Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлэв.
Хотын дарга асан Э.Бат-Үүл: Одоогоос 22 жилийн өмнө Сэлэнгэ, Төв аймгийн тариаланчид Сүхбаатарын талбайд трактортай цуглаан хийсэн. Тэр цуглааныг дахин хийхдээ хүрэх бололтой. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тэнэглэлийн гайгаар манай газар тариалан эрхэлдэг 16000 гаруй өрх ажилгүй, орлогогүй болон дампуурч, 50 гаруй сумдын эдийн засаг сүйрч, Улаанбаатар руу их нүүдэл ирнэ.
Европын тариаланчид Украиныг дэмжиж байгаа ч гэсэн тэдний хямд гурил, үр тариаг оруулж ирэхийг эсэргүүцэн тэмцэж байгааг бид бүгд харсан шүү дээ. Монголын Засгийн газар ийм л мунхаг байна!