Оюутан цэргийн бүртгэл гуравдугаар сарын 6-10-ны өдрүүдэд явагдана
2023 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэлийг гуравдугаар сарын 6-10-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулахаар болжээ.
“Оюутан цэрэг”-ийн бүртгэлийг гуравдугаар сарын 10-нд бүртгэл хаагдах бөгөөд 14-нөөс шалгуур хангасан оюутнууд харьяа дүүргийн цэргийн штаб дээр өөрийн биеэр очиж бүртгэлээ баталгаажуулах ёстой. Эрүүл мэндийн үзлэгийг гуравдугаар сарын 20-ноос зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудад тавигдах шаардлага:
-Нийслэл Улаанбаатар хот дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх
-Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх
-2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх
-Эрүүл мэндийн даатгал төлөгдсөн байна
Дээрх шаардлага хангасан хүмүүс eMongolia системээр “Оюутан цэрэг” хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой. Өнгөрсөн жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт 1472 хүн бүртгүүлснээс эрүүл мэнд, биеийн тамирын шалгалтад 490 нь тэнцжээ. Энэ хичээлийн жилд I дамжаанд суралцаж байгаа 8247 эрэгтэй оюутан байна.