ЗГ: Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
• Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл
• “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл
• Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар
• Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн талаар
• Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар
• Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын үр дүнгийн талаар зэрэг 28 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.