Ч.Хүрэлбаатар: Женкод гений шинжилгээ өгчих зүрх, зориг байхгүйг бид бүгд харлаа, үзлээ. Баг хууларлаа
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг “Хятад хүний удам” гэх утгатай нэвтрүүлэг энэ оны эхээр олон нийтэд цацагдсан байдаг. Тэрбээр эл мэдээллийг няцааж, гений шинжилгээ хийлгэхээр болсноо мэдэгдэж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг цуг хийлгэе хэмээн дуудаад байсан юм. Энэхүү мэдээлэлд тэрбээр өчигдөр “Би гений шинжилгээгээ хийлгэчихсэн. Хариугаа удахгүй тавина. Харин “Женко” бол шинжилгээ хийлгэхгүй. Хийлгэсэн ч хариуг нь тавихгүй гэдэгт эргэлзээд хэрэггүй” гэх хариу тайлбарыг өгсөн байдаг.
Тэрбээр үргэлжлүүлэн “Женкочид олон улстөрчийг хужаа гэж гүтгэж, доромжилж ирсэн юм. Тийм учраас цус ярьдаг хөгийн улстөрд цэг тавихын тулд, дахин хэн нэгнийг эрлийз хурлийзаар нь дуудуулахгүйн тулд Женкогийн амыг асуусан. Женкод гений шинжилгээ өгчих зүрх, зориг байхгүйг бид бүгд харлаа, үзлээ. Баг хууларлаа” гэжээ.