ПРОКУРОРЫН МЭДЭЭЛЭЛ НЭВТРҮҮЛГИЙН 2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУГААР
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас сар бүр бэлтгэн хүргэдэг “Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн 2024 оны гуравдугаар сарын шинэ дугаарыг хүлээн авч үзнэ үү.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэрэгт Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хэрэгжүүлээгүйгээс хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрах гэмт хэрэг ордог байна. Барилгын салбарын ажил эрчимжиж эхэлж байгаатай холбоотойгоор энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг болгох үүднээс нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байна.