Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах төсөл хэрэгжинэ

0

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн зөрчилд хариу үзүүлэх үр нөлөөг сайжруулахад Иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмэр” төслийн нээлтийн ёслол өнөөдөр /2024.04.01/ Эрүүл мэндийн яаманд боллоо.

Европын холбооны санхүүжилтээр Тэгш нийгэм Холбоо ТББ, Италийн АИФО ТББ-аас хамтран хэрэгжих энэ төсөл нь Монгол Улсын Засгийн газрын харьяа агентлагууд, Иргэний нийгмийн байгууллага болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчилд хариу үзүүлэхийн тулд төвлөрлийг сааруулсан тогтолцоог бэхжүүлэх мониторинг механизм байгуулах зорилгоор 24 сарын хугацаатай хэрэгжих юм.

Төслийн нээлтийн ёслолд Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид, Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх Ч.Ундрахбаяр, Европын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Адриен Мүрг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн, Тэгш Нийгэм Холбоо ТББ-ын тэргүүн Л.Энхбуянт нар оролцож үг хэллээ.

Төслийн хүрээнд  Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй 20 хүн, үндэсний түвшинд үйл ажиллагаа явуулдаг Иргэний нийгмийн болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20 байгууллага хамрагдаж, хүний эрхтэй холбоотой  бодлого, хууль тогтоомжид нөлөө үзүүлэх чадвартай болох сургалтад хамрагдах бөгөөд Хүний эрхийн үндэсний үндэсний комисс, тус комиссын аймгууд дахь референтүүд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийн кейсүүдийг илрүүлж, шийдвэрлэх, арга хэмжээ авч ажиллах юм байна.

Төслийн үр дүнд төсөлд хамрагдсан байгууллага, хүмүүс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх төвлөрлийг сааруулах мониторингийн механизм байгуулан ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаар мэдээлэл цуглуулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөв байдлын илтгэлээр дамжуулж УИХ-д мэдээлэл хүргэх юм байна.

Төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй Хүний эрхийг хангах үндэсний зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газар, Оюуны дархлаа төв ТББ хамтран оролцож байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *